Шууд Chart

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо

2015-10-16 17:11:22

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо. Ингэснээр хотын төвөөс зайдуу үйлдвэрийн хэсэгт амьдардаг айл өрхүүд болон албан байгууллагад цагдаагийн тусламж үйлчилгээ илүү ойртож байгаа юм.

Хуулиндаа 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэсэг үйл ажиллагаа явуулах журамтай. Өнөөгийн нөхцөл байдалд тийм боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа ч, хотоос алслагдмал гэр хорооллуудын дунд цагдаагийн хэсэг байгуулах ажлыг ийнхүү эхлүүлж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байна.

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нийт 10 хорооны 200 гаруй мянган хүнд үйлчилнэ. Тус хэлтэс 180 албан хаагчтай, БГД-ийн нийт нутаг дэвсгэрийн бараг 60 гаруй хувьд нь хүч үйлчилнэ гэдгийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга н.Цэргийнхүү онцолж байлаа..

БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсийг байртай болгоход 1 тэрбум 870 сая төгрөг зарцуулсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн энэхүү барилга нэг жилийн хугацаанд бэлэн болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-10-16 17:34
БАЯНГОЛ ДҮҮРЭГ ТЭР ЧИГТЭЭ БААР РЕСТОРАН, ЗОЧИД БУУДЛААР ДҮҮРСЭН ГАЗАР. ТЭГЭЭД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ҮҮР ЦАЙТАЛ АРХИАР ҮЙЛЧЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЦӨН. ЗАЛУУЧУУД ОХИДУУД ҮҮРИЙН 4.00 ЦАГ ХҮРТЭЛ АРХИАР УГЖААСТАЙ ДҮҮРЭГ ДЭЭ

Бидэнтэй нэгдээрэй