Шууд Chart

Дэлхийн банк Ливан, Иорданид санхүүгийн тусламж үзүүлнэ

2015-10-16 17:27:07

Дэлхийн банкны удирдлага, аргагүйн эрхэнд Сирийн дүрвэгчдийг хүлээн авсан атлаа сүүлдээ энэ их ачааг дааж дийлэх аргагүй болсон Сиритэй хил залгаа улс орнуудад, юуны өмнө Ливан болон Иорданид санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн банк энэ хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах хөрөнгийн зарим хэсгийг Персийн булангийн улс орнуудаас гаргахаар тооцоолж байна.

Дэлхийн банкны мэдээлж байгаагаар, Персийн булангийн зарим улс орон ойрын 4 сард багтаан мөнгийг Дэлхийн банканд шилжүүлэхээр болжээ. Ливан, Иордани улс дунд орлогтой оронд тооцогддог тул Дэлхийн банкны дүрмэнд зааснаар, ийм улс оронд ямар нэг баталгаа гаргаж өгөх, эсвэл бага хүүтэй зээл олгохыг хориглодог юм байна. Ливан улсын хувьд одоо нийт хүн амын 30%-ийг дүрвэгчид эзэлж байгаа бол Иорданы хувьд нийт хүн амын бараг 20-иод %-ийг нь дүрвэгчид эзэлж байгаа.

Тэгэх зуур НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлж байгаагаар, Иордани руу дүрвэн гарсан олон сиричүүд ядуурал болон амьдрах орчин нөхцөл маш хүнд гэдгээс болж эх орон руугаа эргэн ирж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн банк Ливан, Иорданид санхүүгийн тусламж үзүүлнэ  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй