Шууд Chart

Архангай аймагт өөрийн хүсэлтээр 18 залуу цэрэгт татагджээ

2015-10-16 17:23:52

Архангай аймагт өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, зөвхөн өөрийн хүсэлтээр цэрэгт явах зорилготой 18 залуу энэ оны II ээлжийн цэрэг татлагат тэнцэн хувиарлагджээ.
Аймгийн удирдлагууд бүс нутгийнхаа цэргийн насны залуусыг барилга, инжинер, экологийн чиглэлээр төрөлжүүлэн сургах зорилготой цэргийн ангийг байгуулах хөтөлбөрийг  засгийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ асуудал шийдэгдсэнээр мэргэжилтэй, дадлага туршлагатай цэргүүд халагдаж гарах боломжтой хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат  онцолж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймагт өөрийн хүсэлтээр 18 залуу цэрэгт татагджээ  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй