ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга “Монгол-2” хүндэтгэлийн тоглолт хийх гээд тун чиг завгүй явна. 2003 оноос эхлэн театртаа тавигдсан бүхий л дуурийн гол дүрийг гайхамшигтайгаар амилуулж яваа хоймор нутгийн бүсгүй энэ удаад харин ТШ, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуулаачдын сопрано хоолойд зориулсан бүтээлүүдийг уянгалуулна. Тэр “Аида” дуурийн Аида, “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Риголетто” дуурийн Жильда, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатны дүрийг “дахин давтагдшгүй, энэ бол зөвхөн Уянгых” гэхээр тамгалж бүтээсэн авъяастан. “Монгол II” нь түүний монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуучдад зориулсан бүтээлээр дээжилсэн “Монгол” тоглолтын үргэлжлэл юм. Тоглолтод Монголын хөгжмийн урлагийн аугаа төлөөлөгч Бямбасүрэнгийн Шаравын “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романс, ард түмний сайн мэдэх “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр минь”, “Таны төлөө зүтгэе” дуунууд, Чингис хаан дуурийн Хадааны ари.. эгшиглэнэ. Шинэхэн гавьяатын хаан урлагт талархах тоглолт энэ сарын 20-нд 19 цагаас ДБЭТ-т болно.
МУГЖ Ө.Уянга хаан урлагт талархана | ||
Үзсэн: 1884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.