“Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг эмнэлэгт үзүүлэхээр Эквадорын элчин сайдын яамны байрнаас гадагш гаргахыг Британийн эрх баригчид зөвшөөрсөнгүй. “Тархины зураг авахуулахад нь хүмүүнлэгийн үүднээс Жулиан Ассанжид чөлөөтэй гарч, орохыг зөвшөөрөхийг Британийн Засгийн газраас хүссэн боловч Лондон “Нэг үгээр, тэр гарч болно. Гэхдээ бид түүнийг барьж хорино” гэсэн хариу өглөө” гэж Эквадорын Гадаад яамны сайд Рикардо Патино мэдээлсэн байна. Лондоны албан ёсны хариунд, “Ассанж хэзээ хүссэн цагтаа тус Элчин сайдын яамнаас гарч, дуртай эмнэлгийн үзлэгтээ орж болно. Гэхдээ Европ дахинд түүнийг баривчлах зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа” гэсэн байна. Ассанж сүүлийн гурван сарын турш баруун мөр хавиар нь маш хурц өвдөж байгаа учраас эмнэлэгт үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм байна. Энд сануулахад “Викиликс”-ийг үндэслэгчийг 2012 оноос хойш орогнуулж байгаа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны гадаах цагдаагийн хамгаалалтаа Британийн Дотоод хэргийн яам саяны даваа гарагаас буулгасан юм.
2012 оны долоодугаар сараас хойш тус элчингийн байрны гадаа 24 цагийн цагдаагийн харуул гаргахад 17 сая гаруй америк доллар зарцуулсан тооцоо өмнө нь гарсан юм. Шведэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Ассанжид холбогдох хүчингийн нэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 8 сарын 17 хүртэл хүчинтэй байна.
| Ассанжийг эмчид үзүүлэхийг хориглов | ||
| Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.