Шууд Chart

АНУ ОХУ-тай Сирийн асуудлыг хэлэлцэхээс татгалзав

2015-10-17 08:55:29

АНУ терроризмтой тэмцэх, Сирийн хямралыг зохицуулах асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээс татгалсан нь Вашингтон, Москвагийн Сирид баримтлах арга ажиллагаанд өөрчлөлт гаргахад бэрхшээлтэй болгож байна. Өөрөөр хэлбэл ОХУ-ын Сири дэх цэргийн ажиллагааг хамтарсан зарчмаар явуулах асуудлыг зөвлөлдөхөөр ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй төлөөлөгчдийг АНУ руу илгээх Москвагийн саналыг Цагаан ордон хүлээж авахаас татгалзсан юм. Үүний хариуд ОХУ Сирид терроризмыг дарахад хамтрах нь илүү зөв сонголт байх болно гэж өөрсдийн байр суурийг сөргүүлэн тавьлаа.

Харин “Исламын улс” бүлэглэлтэй хийж байгаа эвслийн хүчний тэмцэлд Москваг нааштай хувь нэмэр оруулах, Сирийн эрх баригч дэглэмийг дэмжихээ болих хүртэл АНУ Оростой Сири дэх үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулах бодолгүй байгаа учраас дээрх саналыг нь няцаасан гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ. Тэрээр “Орос улс Сирид үйл ажиллагаа явуулах өөрийн хөтөлбөртэй, түүнээ дангаараа хэрэгжүүлж байгаа. Тиймээс биднийг өөрсөдтэйгээ нэгдэхийг ятгуулахаар ерөнхий сайдаа АНУ-д илгээх гэсэн ерөнхийлөгч Путины нэг ёсны аргаа барсан оролдлого” гэж дүгнэсэн байна.

Вашингтоны харж байгаагаар, Сирийн байдлыг тогтворгүйжүүлэхэд оролцож, үүнийхээ төлөө олон улсын хориг арга хэмжээний бай болсон Иран улс болон сирийн эрх баригчидтай Орос улс холбоо үүсгэж тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Эрнест цохон хэлсэн байна. Үүний зэрэгцээ “Исламын улс” бүлгийн эсрэг Олон улсын эвсэлтэй хамтарсан кампанит ажиллагааны нэг хэсэг болохуйц хэмжээнд үр бүтээлтэй хувь нэмэр оруулж ажиллах нөхцөлд Оросын үйл ажиллагаанд АНУ баяр хүргэхэд бэлэн гэж Цагаан ордны төлөөлөгч гэлээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ОХУ-тай Сирийн асуудлыг хэлэлцэхээс татгалзав  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-17 20:48
BALIAR AMERIK
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-17 20:14
Оросууд наанаа исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа нэрээр цаагуураа сирийн дарангуйлагчийг бүх талаар нь дэмжиж тус улсын дотоод хэрэгт оролцон сөрөг хүчинийг нь устгах гэж улайрч байгааг нь олон улс зүгээр хараад сууна гэж байхгүй штээ.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-10-17 11:30
amerika delhiin bus nutguudad irgenii dainuud, murgulduunuud uusgej dundaas ni asar ih ashig oldog ni ilt baina.
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2015-10-17 10:23
ANU Bashar asadin zasgin gazrig unagahig husej bna. Oros avch uldehig husej bna. Yu bolohig harj l suuya daa.
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2015-10-17 10:08
америкийн үнэн нүүр царай нь энэ.өөрөөсөө бусад орныг мөнхийн дайн дажин хямралтай байлгаж дундаас нь ашиг олох зорилготой.хичнээн улс орны хувь заяагаар тогловоо энэ бузарын улс.манай улсаар хүртэл америкт боловсрол эзэмшсэн гэх урвагчдаараа дамжуулан тоглох шиг болж байна.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-10-17 09:56
Америкчууд ер нь дайныг зогсоох дургуй байгаа юм биш шүү. Тус улсын өдий хүртэл явж ирсэн замнал нь зэвсэг үйлдвэрлэх, цэргийн хүчээр дэлхийн өнцөг бүрт өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэх, тогтворгүй байдлыг үүсгэх зэрэг байдаг
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-10-17 09:56
Америкчууд ер нь дайныг зогсоох дургуй байгаа юм биш шүү. Тус улсын өдий хүртэл явж ирсэн замнал нь зэвсэг үйлдвэрлэх, цэргийн хүчээр дэлхийн өнцөг бүрт өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэх, тогтворгүй байдлыг үүсгэх зэрэг байдаг

Бидэнтэй нэгдээрэй