ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ыг Сирийн сөрөг хүчнийхнийг зэр зэвсгээр хангахаа зогсоо, үгүй бол Америкийн зэвсэг Исламын улсынхны гарт орох аюултай. Үүний зэрэгцээ "Исламын улс" бүлэглэлийн далбаан дор тэлж байгаа терроризмын аюул ОХУ, АНУ төдийгүй Европын холбоонд нүүрлэх аюултай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ОХУ Сирийн эрх баригч дэглэмийнхнийг оролцуулсан терроризмын эсрэг олон улсын улсын эвсэл байгуулах нь Исламын улс бүлэглэлийн аюул заналыг эрт дарах үр дүнтэй арга гэсэн байр суурьтай байна.
ОХУ-ын төрийн тэргүүний эдгээр чармайлт нь Сирийн асуудал дээр Америкийн стратегид өөрчлөлт оруулах зорилготой гэж ажиглагчид харж байна. Мөн өнөөдөр үдээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч Астана хотод Казахстаны ерөнхийлөгч Нурсулсан Назарбаевтай уулзах үедээ, АНУ Оросын Сирид хамтрах эсэхээр зөвлөлдөх саналаас татгалзсан нь Вашингтонд тодорхой төлөвлөсөн, боловсруулсан бодлого байхгүйтэй холбоотой байж болох юм гэсэн байр суурийг хэллээ.
Энэ хооронд Исламын улс бүлэглэл ОХУ-ыг Сирид өөрсдийнх нь эсрэг агаарын цэргийн ажиллагаа явуулсны нь хариуг барина гэж заналхийлж байна. Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгчийн цахим сүлжээнд оруулсан дүрс бичлэгт ОХУ ялагдана гэдгийг анхааруулсны зэрэгцээ хаана ч хэзээ ч Орос, Америкчуудын эсрэг халдлага үйлдэхийг Исламын шашинт залуучууддаа уриалсан байна. Энэ нь ОХУ өнгөрсөн сарын 30-нд Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагааа эхлүүлснээс хойш энэ бүлэглэлийн зүгээс өгч байгаа анхны хариу мэдэгдэл юм.
| Путин олон улсын эвсэл байуулахыг чармайж байна | ||
| Үзсэн: 2580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.