Туркийн засгийн газар өнгөрөгч бямба гарагт нийслэл Анкара хотод болсон цуврал халдлагад Курдын зэвсэгт дайчид болон Исламын улс бүлэглэл холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Ерөнхий сайд Ахмет Давутоглу Курдын Хөдөлмөрчний нам 97 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагад оролцоотой байж болохуйц нотолгоо баримтыг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгааг мэдэгджээ.
Турк улс Курдын зэвсэгт дайчидтай холбоотой бүлэглүүдэд дэмжлэг үзүүлэхгүй байхыг уриалж байгаа. Гэвч АНУ Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа Сири дэх Курдуудийг дэмжиж байна. Туркийн засгийн газар Сири дэх Курдуудыг дэмжих нь эргээд Курдууд Туркд салан тусгаарлах ажиллагаагаа өргөжүүлэхэд дэм болно гэж болгоомжилж байгаа юм. Туркийн засгийн газар Курдуудыг дэмжихгүй байх аюулгүй байдалд нь тустай гэсэн байр сууриа АНУ-д илэрхийлээд байна.
Туркд болсон цуврал халдлага Туркийн Сирид баримтлаж байгаа байр суурь, Сирийн нөхцөл байдалд нөлөөлнө, ялангуяа Исламын улс бүлэглэлтэй тэмцэх Туркийн стратегид эргэлт авч ирэхийг үгүйсгэхгүй байна.
| Турк Анкарагийн халдлагад "Исламын улс" бүлэглэлийг буруутгав | ||
| Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.