Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл байнгын бус шинэ гишүүд сонгогдлоо

2015-10-17 21:12:35

НҮБ-ын гол шийдвэр гаргагч байгууллага Аюулгүйн Зөвлөл байнгын бус шинэ гишүүдээ хүлээн авлаа. Ерөнхий Ассамблейн нууц санал хураалтаар ирэх 2015 оны нэдүгээр сарын 1-нээс 2 жилийн хугацаатай Аюулгүйн Зөвлөлд ажиллах 5 улсаар Африкийн орнуудын бүлгээс Египет, Сенегал улсууд, Европ болон бусад орны бүлгээс Украин, Латин Америкийн орнуудаас Уругвай, ази номхон далайн бүсээс Япон улсыг сонгосон байна.

Эдгээр 5 улс Ерөнхий Ассамблейн нууц санал хураалтаар нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авч тус тусын бүс нутгийг одоо төлөөлж байгаа Чад, Нигери, Литва, Чили, Иордани улсуудын халааг авч байгаа юм. Испани, Ангол, Малайз, Шинэ Зеланд, Венесуэл гэсэн байнгын бус бусад 5 улс 2016 оны сүүл хүртэл Аюулгүйн Зөвлөлд үлдэж ажиллах юм.

Оростой харилцаа нь муу байгаа Украин Аюулгүйн Зөвлөлд байнгын гишүүн Оростой зэрэгцэн байнгын бус гишүүнээр сууснаар энэ зөвлөлд хоёр талын байр суурь зөрчилдөх болов уу гэж ажиглагчид харж байгаа. Учир нь Оросын хувьд Аюулгүйн Зөвлөлөөр орсон Украинтай холбоойтой тоглоол шийдвэрүүдэд эсрэг байр суурь баримталдаг юм.

Мөн Аюулгүйн Зөвлөлд маргаан үүсгэж мэдэх шинэ гишүүн нь Япон улс. Япон нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос, Хятадтай хоёулантай нь газар нутгийн маргаантай. Иймд олон улсын үйл амьдралд гол шийдвэр гаргагч Аюулгүйн Зөвлөлд зөрчил маргаантай орнууд хамт суух нь олон улсын энх тайван, аюулгүй байдлын чухал шийдвэр гаргахад Аюулгүйн Зөвлөл хуваагдмал байр суурьтай болох вий гэсэн болгоомжлол бий болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл байнгын бус шинэ гишүүд сонгогдлоо  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй