Шууд Chart

Япон, АНУ, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна

2015-10-18 13:18:36

Энэ өдрүүдэд Япон, АНУ, Энэтхэг гурван улс Энэтхэгийн далайд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна. Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх энэ сургуулилтанд гурван орны тэнгисийн цэргийн 10 хөлөг онгоц оролцож байгаа юм.

Үүнээс гадна АНУ-ын нисдэг тэрэг тээвэрлэгч хөлөг онгоц, Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний байлдааны хөлөг онгоц болон Энэтхэгийн байлдааны хөлөг онгоц тус сургуулилтанд оролцож байна. АНУ, Энэтхэг жил бүр тэнгисийн цэргийн сургуулилт хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай. Харин Япон энэ сургуулилтанд 2007 оноос хойш анх удаа оролцож байгаа юм. Зарим ажиглагчид Хятад улс Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгист эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсноос үүдэлтэйгээр гурван улс энэ сургуулилтыг зохион байгуулж байна хэмээн тайлбарлаж байна.

Харин оролцогч талууд сургуулилтын зорилгыг Номхон болон Энэтхэгийн далайд энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэмээн тодорхойлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, АНУ, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болж байна  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй