Шууд Chart

Америкийн өсвөр насны охид “Исламын улс” бүлэгт нэгдсээр байна

2015-10-19 09:26:26

АНУ-ын аюулаас хамгаалах хүчнийхэн америкийн өсвөр насны олон охид хэт даврагч “Исламын улс” бүлэгт нэгдэн орж байгааг эрх баригчиддаа анхааруулж байна. АНУ-ын терроризмтой тэмцэх үндэсний төвийн дарга Ник Расмуссен, Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комей нар Дотоодыг аюулаас хамгаалах, засгийн газрын хэрэг эрхлэх Сенатын хорооны хурал дээр хэлсэн үгэндээ, тэдгээр охид нийгмийн сүлжээн дэх шашны үзэлд уриалсан мессежүүдэд автаж, исламын хэт даврагч бүлэглэлд нэгдэн орж байгааг онцолж, анхааруулсан байна.

Расмуссений мэдэгдэснээр, 2012 оноос хойш АНУ болон гадны орнуудын өсвөр насны 28 мянга гаруй охин хэт даврагч “Исламын улс” болон бусад зэвсэгт алан хядагч бүлэглэлд нэгдэн орох зорилгоор Сири, Ирак руу явсан байна. Тэдгээр 28 мянга гаруй охины 5000 орчим нь өрнөдийн орнуудынх, тэр дундаа АНУ-аас 250 гаруй охин исламын салан тусгаарлагч бүлэглэлүүдэд нэгджээ. Сүүлийн үед АНУ-аас тус бүлэглэлд нэгдэн орж байгаа охидын нас улам залуужиж байгаа юм байна.

Америкийн 18-аас доош насны охид “Исламын улс”  бүлэглэлд нэгдэн орон сонирхол их байгааг судалгаагаар тогтоожээ. Өсвөр насны охидод “Исламын улс” бүлэглэлийн нийгмийн сүлжээгээр явуулж байгаа сурталчилгаа хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймд өсвөр насны охид гэлтгүй өсвөр насныханд хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд нэгдэн орсноор ямар сөрөг нөлөө үзүүлж болох, эргээд эх орондоо ирэхэд нь тэднийг ямар ял шийтгэл хүлээж байгаа талаар мэдлэг олгох зайлшгүй шаардлагатай байгааг Холбооны мөрдөх товчооны удирдлага онцолж, сануулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн өсвөр насны охид “Исламын улс” бүлэгт нэгдсээр байна  
Үзсэн: 1879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй