АНУ цаашид Афганд хэт даврагч Талибуудтай тэмцэхийн хажуугаар Ирак, Сирид мөн л хэт даврагч Исламын улс бүлэглэлтэй тэмцэл хийх хүндхэн сорилттой тулгарч байна. Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг нэмэгдүүлэхээр Америк Туркийн засгийн газартай тохиролцоонд хүрлээ.
Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантой утсаар ярилцахдаа Анкара хотод 97 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагын үр дагаварыг хэлэлцэн, Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцлээ эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг дээр тохирчээ. Туркийн засгийн газар Анкарад болсон халдлагын ард Исламын улс хэт даврагч бүлэглэл байсан гэж үзэж байгаа юм.
Мөн АНУ Туркийн төрийн тэргүүн нар Турк дэх Курдын зэвсэгт дайчдын халдлага, давшилтыг зогсоох зайлшгүй шаардлагатай гэдэг дээр тохирчээ. АНУ-ын засгийн газар өнгөрөгч ням гарагт Сирид Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа Курдын зэвсэгт дайчдад зэвсэг нийлүүлж эхэлсэн. Гэвч Туркийн засгийн газар Америкийн энэ тусламжид таатай хандахгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг хоёр удирдагч ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн болов уу гэж хэвлэлүүд таамаглаж байна.
| АНУ, Турк хамтран Исламын улсын эсрэг ажиллагаагаа нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.