АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын зочид төлөөлөгчдийг хүлээн авах 42 зочид буудлын Ерөнхий менежерүүдийг өнөөдрөөс сургалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан АСЕМ-ын бэлтгэл ажлыг зохион байгуулах хорооны орлогч дарга Б.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх онд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хэдэн төлөөлөгч оролцоно гэх урьдчилсан мэдээлэл байна вэ. Тэдгээрийг хэдэн зочид буудалд хүлээн авахаар төлөвлөж байна?
-Одоогоор 4000 гаруй зочин, төлөөлөгчийг хүлээн авна гэсэн урьдчилсан дүн гарч байна. Тэднийг 40 гаруй зочид буудалд хүлээн авахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр зочид буудлуудын удирдлагууд болоод Ерөнхий менежерүүдэд зориулсан цуврал сургалт эхэлж байна. Эхний сургалтаар дипломат ёс зүйтэй холбоотой мэдлэгийг олгоно. Сургалт өнөөдөр, маргааш гэх хоёр өдөр үргэлжлэх бөгөөд цаашид удирдлагууд гэлтгүй бүх ажилчдад зориулсан сургалтыг зохион байгуулна.

-Яг ямар чиглэлээр сургалт хийх вэ гэдгийг тодорхой хэлж өгөөч?
-Зочид буудлуудад үндсэн 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явагддаг гэж байгаа. Угтагчаас, давхарын үйлчлэгч, тогооч, зөөгч гэх мэт бүх хүн рүү чиглэсэн сургалт зохион байгуулна. Энэхүү сургалтуудыг манай багш мэргэжилтнүүд заахаас гадна гадны өндөр хөгжилтэй орнуудын төлөөлөл болсон мэргэжилтэн сургагч нар ирж заах юм. Эхний төлөвлөгөө гарчихсан байгаа. Гэхдээ төлөвлөгөө бүрэн гарч дуусаагүй. Учир нь маш олон төрлийн сургалт явагдах учраас тийм хурдан төлөвлөгдөх зүйл биш.
-Төлөөлөгчдийг хүлээн авах 40 гаруй буудлын тоог нэмж, хасах уу?
-Энэ буудлуудыг анх шалгаруулахаасаа өмнө бид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх буудлуудад судалгаа хийсэн. Түүнийхээ дараа баг гаргаж, бүх буудлуудаар явуулж, судалгаа хийсэн. Тэгээд энэхүү 42 буудлыг сонгосон байгаа. Уулзалтад ирэх зочдын тоо нэмэгдэх эсэхээс шалтгаалан буудлын нөөцийг нэмж магадгүй. Тэгвэл 10-15 буудал нэмэх байх.
| Б.Баясгалан: Ирэх төлөөлөгчийн тооноос шалтгаалан 10-15 буудлыг нөөцөд бэлтгэж магадгүй | ||
| Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.