ӨМӨЗО-ы Манжуур хотод Монгол Улсын түүх, соёлтой холбогдолтой үзмэр үйлчилгээний хэд хэдэн газар байдаг. Тэгвэл өчигдөр Чингис хааны түүх, соёлыг харуулсан хаш чулуун музей нээлтээ хийлээ. Хаш чулуугаар урласан Чингис хааны түүхийн ийм музей өөр аль ч хотод байхгүй гэдгээрээ онцлогтой юм. Түүхээс харвал Чингис хаан их хатан Бөртэ Үжиндээ хаш чулуун сийлбэртэй гоёлын зүүсгэл бэлэглэж байсан түүхээс улбаалж энэ музей бий болсон байна.

Нээлтийн үйл ажиллагааны талаар Манжуур хотын “Алтан сарны хаш чулуу” компанийн захирал Жоу Ли Е “Би музейг байгуулахаасаа өмнө Монголын түүхийн тухай 30 гаруй ном уншиж судласан. Энэ музейг хоёр орны ард түмний урлаг, түүх, соёлын харилцааг бататгах, түүнчлэн үр хойчдоо Чингис хааны түүхийг өвлүүлж үлдээх зорилготойгоор байгуулсан юм. Бид Чингис хааны эд хэрэглэлийн тухай дахин судлаж хаш чулуун үзмэрээ баяжуулах болно” гэлээ.
Музейн нээлтэд Хятад улс болон Өвөрмонголын алдартай жүжигчид хүрэлцэн ирсэн юм. Хятад улсын уран бүтээлчдийн хийсэн Чингис хаан киноны Бөртэ Үжин хатны дүрд тоглосон жүжигчин Шүрэнхуар музейн тухайд “Би Чингис хааны түүхэн кинонд тоглож байсан. Кинонд тоглосноороо түүхийн тухай өргөн мэдлэгтэй болсон юм. Энэ музейд Чингис хааны хатдын тухай болон зарим түүхийн нарийн зүйлүүд дутуу байгааг холбогдох хүмүүст нь хэллээ. Тэд удахгүй баяжуулах байх гэж бодож байна” гэсэн юм.
Түүнчлэн музейг байгуулахдаа 50 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 400 гаруй үзмэрийг 3 жилийн хугацаанд урлаж, нийтдээ 100 тонн хаш чулуу хэрэглэжээ. Нэг хаш чулуун үзмэрийг 7 хоногийн хугацаанд сийлдэг байна.





| Чингис хааны хаш чулуун музей нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 1691 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.