Шууд Chart

Манжуур хот 72 тэрбум юанийг татварт төлжээ

2015-10-19 12:39:56

Манжуур хотод 930 гаруй  худалдааны аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд Орос, Монгол, Япон, Солонгос, Хонгконг, Макао зэрэг 40 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байна. Ингэснээр Манжуур хотын боомт дахь импорт, экспортийн барааны хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд 310 сая тонн болж, улсдаа тушаасан татварын хэмжээ 72 тэрбум юаньд хүрчээ.

Энэ талаар Манжуур хотын түүх судлаач Ван Тие Киао “100-гаад жилийн түүхтэй Манжуур хот сүүлийн жилүүдэд химийн аж үйлдвэрийн парк, импортын бүтээгдэхүүнийг боловсруулах парк, Олон улсын Логистикийн аж үйлдвэрийн парк зэрэг гурван аж үйлдвэрийн парк байгуулсан. Түүнчлэн нүүрс, нүүрсний химийн бодис, цэвэр эрчим хүч, барилгын материал, мод боловсруулах хэд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.

Манжуур хот иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх шат дараатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, энэ хүрээнд хуучин барилга, тосгонуудаа шинэчилсэн байна. Тухайлбал, “Шинэ хот” нэртэй цогцолбор хороолол барьж ашиглалтад оруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манжуур хот 72 тэрбум юанийг татварт төлжээ  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй