Энэ сарын 18-ны өдөр Зам тээврийн сайд М.Зоригт Улаанбаатар-Дорнодын чиглэлд тавигдаж байгаа 145 км хатуу хучилттай замын ажилтай танилцлаа. Тэрбээр мөн Хөлөнбуйр суманд замын гүйцэтгэлийг хийж буй компани болоод Дорнод аймгийн Засаг дарга болоод холбогдох албан тушаалтнуудтай хурал хийж, замын ажил гүйцэтгэхэл тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм.
Тус замын хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн нээхээр төлөвлөж байгаа бөгөөд замын 45 гаруй хувь хатуу хучилттай, үлдсэн 55 хувь сайжруулсан шороон зам байх аж. Энэ ондоо гүйцэтгэж чадаагүй ажлыг ирэх 2016 оны дөрөвдүгээр сард эхлэн 2 сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгөх юм байна.
| М.Зоригт сайд Дорнод аймагт ажиллав | ||
| Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.