Шууд Chart

Манай улс зүрхний мэс засал хийдэг эмнэлэгтэй болох боломжтой

2015-10-19 15:31:20

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа. Цаашдаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болохыг Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн эмч нар зорьж байна. Тэд Люксембургийн эмч нартай хамтран “Нээлтэй зүрхний мэс засал” төслийг дөрвөн жил хэрэгжүүлжээ. Энэ төсөл үр дүнтэй болсныг Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч хэлж байна.  

Люксембургийн эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээгүй улсыг сонгон зүрхний мэс заслын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төсөл амжилттай хэрэгжсэн оронд Люксембургийн вант улсаас  зүрхний мэс заслын төв байгуулахад нь тусламж дэмжлэг үзүүлдэг байна. Манай улсад ийм төв байгуулах боломж байгааг Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн эмч нар хэлж байлаа.    

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн аваарай.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс зүрхний мэс засал хийдэг эмнэлэгтэй болох боломжтой  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.171.231.xxx [182.171.231.xxx] 2015-10-19 17:44
Eleg soliod bgaa yum haana baigaa yum be? Naad zahiin hagalgaa emchilgeegee hi in chadahgui baij, Park emch irehgui l Bol ene hagalgaa ni hiigdehgui l baigaa shdee, deer doorgui zugeer l show hiisen humuus!

Бидэнтэй нэгдээрэй