Шууд Chart

Матад сумын амьжиргаа доройтож байна гэв

2015-10-19 16:57:37

Газрын тос, уран, нүүрс, жонш, шохой зэрэг баялаг ихтэй ч Матад сумын хүн амын тоо 2009 оноос хойш улам бүр цөөрсөөр иржээ. Сумын соёлын төв гэхэд л 70-аад жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл халаалтгүй, эзэнгүй цоожтой байх нь олонтаа болсныг нутгийн иргэд ярьж байна. Нутаг орон нь эзгүйрч байгааг тэд ажлын баталгаат байр байхгүй, ажлын байрны ялгаварлан гадуурхалт их байгаатай холбон тайлбарлаж байлаа.

Тодруулбал, Матад сумд 200-аад хүн ажилгүй гэсэн судалгаа гарсан бөгөөд талх, нарийн боов, блокны зэрэг 10-аад жижиг үйлдвэр, цех байдаг ч эдгээрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин байхгүй ажээ.

Сэтгүүлч Б.Үүлэнсолонгын бэлтгэсэн сурвалжлагыг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс дэлгэрүүлэн үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Матад сумын амьжиргаа доройтож байна гэв  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.69.206.xxx [85.69.206.xxx] 2015-10-19 17:37
tiimee suirseen mongol ter chigeeree bugd ustaj baina
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-10-19 17:10
ЮУ СОЛИОРООД БИЧЭЭД БАЙГААМБЭ МОНГОЛ УЛС ТЭР АЯАРАА СҮЙРЭЭД БАЙХАД

Бидэнтэй нэгдээрэй