Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй байгууллага нэгдсэн “Улаанбаатар автобус” нэгтгэлийнхэн дотоодод үйлдвэрлэсэн "Экобус" автобусыг шүүмжилж байна. Энэ автобус нь нийтийн тээврийн шаардлагыг хангана гэсэн баталгаагүй, зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй, тендерийн шалгаруулалтгүйгээр шууд улсад нийлүүлэгдсэн гэж Улаанбаатар автобус нэгтгэлийн ашиглалтын албаны дарга Э.Бат-Оргил хэллээ.
Харин автобус үйлдвэрлэгч компанийнхан хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно гэсэн хуулийн заалтын дагуу хийгдсэн ажил гэж байна. Автобусуудын хувьд ч зах зээлийн ханшаар нийлүүлсэн гэж тус компанийн зөвлөх Д.Жаргалсайхан тайлбарласан юм.
Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.
| Монголд үйлдвэрлэсэн “Экобус” шахааны бизнес болсон уу | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.