Шууд Chart

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх тохиролцоо хэрэгжиж эхэллээ

2015-10-19 17:25:10

Энэ оны долоодугаар сарын 14-ний өдөр Вена хотноо Иран болон олон улсын “5+1” бүлгийн гадаад яамны сайд нарын байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бүхнийг хамарсан эцсийн шатны тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Аливаа тохиролцоог НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэж, тогтоол батласнаас хойш 90 хоногийн дараа тухайн тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Тэгвэл Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх тохиролцоо мөн л ийм журмаар явж, өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна.

Тохиролцоонд заасан болон Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолд тусгагдсан арга хэмжээ энэ сарын 18-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ гэсэн үг юм. “Тохиролцоонд оролцогч бүр бэлтгэл ажлаа хангаж, өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх тал дээр анхны алхам хийнэ, энэ бүгдэд Иран Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг-МАГАТЭ-тэй хамтран ажиллах, АНУ болон Европын холбоо Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ цуцлах зэрэг зүйл бүгд багтана” гэдгийг Оросын гадаад яам тэмдэглэж байна.

Өнөөдөр Вена хотноо Иран болон “5+1” бүлгийн хамтарсан комиссийн анхны хуралдаан болно. Мөн өнөөдөр Иран болон Европын холбооны төлөөлөгчид Европын холбооны зүгээс Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээг албан ёсоор цуцлаж байгааг зарласан тунхагт гарын үсэг зурна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама ч гэсэн Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлах үйл явцыг эхлүүлэх үүргийг засаг захиргаандаа өгөөд байна. Ямар ч байсан энэ тохиролцоонд зааснаар Тегеран ойрын 8-10 жил цөмийн салбар дахь үйл ажиллагаагаа хязгаарлахыг, мөн ойрын 25 жилд МАГАТЭ-ийн зүгээс хийх аливаа үзлэг шалгалтад саад болохгүй байх үүрэг хүлээсэн. Мөн ойрын 5 жилд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоосон Иранд зэвсэг нийлүүлэх хориг хүчин төгөлдөр үйлчлэхийн зэрэгцээ Иранд баллистик пуужингийн технологи нийлүүлэхэд тавьсан хориг ойрын 8 жилд хүчин төгөлдөр хэвээр байх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх тохиролцоо хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй