Өрнөдийнхөн Сирийн хямралыг зохицуулах тал дээр илүү бодитоор хандах ёстой гэж Ираны гадаад яамны орлогч сайд Хосейн Амир Абдоллахиан Европын гадаад бодлогын албаны улс төрийн асуудал эрхэлсэн орлогч хатагтай Хельга Шмидтэй уулзахдаа мэдэгдлээ. Яриа хэлэлцээгээр талууд Сири улсын эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зайлшгүй шаардлага байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Сирийн дүрвэгчдийг эх орондоо эргэж ирэхүйц ухаалаг шийдвэр боловсруулах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна хатагтай Шмид, Сирид терроризмын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх шаардлага бий гэдгийг цохон тэмдэглэж, улс оронд бий болсон улс төрийн гүн хямралаас улс төрийн арга замаар гарах арга замыг эрэлхийлэх хэрэг байгааг онцолсон байна.
Хосейн Абдоллахиан болон хатагтай Шмит нар Иран болон Европын холбоо хооронд хамтын ажиллагааг өргөтгөх хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Хатагтай Хельга Шмит Иранд ажлын айлчлал хийх үеэр Мюнхены аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын ажлын хэсгийн хуралдаанд оролцсон юм.
Уулзалтад оролцогчид Сирийн дайн, Ойрхи Дорнод дахь аюулгүй байдлын загвар, мөн энэ оны долоодугаар сарын 14-нд Вена хотноо Иран болон олон улсын “5+1” бүлэг хооронд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх эцсийн шатны тохиролцооноос хойш бүс нутаг болон дэлхий дахин дахь Иран улсын үүрэг роль хэрхэн өсөв гэсэн сэдэв хөндөж, санал солилцжээ.
| Сирийн хямралыг зохицуулах тал дээр илүү бодитоор хандах ёстой гэлээ | ||
| Үзсэн: 418 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.