Шууд Chart

Д.Мөнхдөл: Далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирээгүй

2015-10-19 17:34:25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэр Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой,”,“Туркойз Хилл Ресурс” “Рио Тинто” компаниуд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Энэ даруйдаа далд уурхайн бүтээн байгуулалтад 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр Оюутолгойн дараагийн шатны санхүүжилттэй холбоотойгоор манай улсад нэг ч төгрөг орж ирээгүй байна. Шалтгааныг нь “Ковер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Мөнхдөл  ингэж тайлбарлаж байна.

Оюутолгой компани дараагийн шатны санхүүжилтийг энэ онд багтаан эцэслэж, ирэх оны хоёрдугаар улирлаас далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Энэ үед далд уурхайн хөрөнгө оруулалт эхнээсээ орж ирнэ. Гэхдээ бүгд нэг дор орж ирэх бололцоогүй. Хийгдэх бүтээн байгуулалт, төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт үе шаттайгаар орж ирнэ гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Далд уурхайн барилгын ажил дараа жилийн дундуур эхэлбэл, 2023 онд Хюго дамметийн ордыг ашиглалтад оруулах боломжтой. Далд уурхайн барилгын ажил явагдах хугацаанд энд 3000 хүн ажиллах бол, үйлдвэр ашиглалтад орсноор 1500 хүн ажиллах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Мөнхдөл: Далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирээгүй  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-19 17:49
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй