Шууд Chart

БНХАУ-ын дарга Их Британид төрийн айлчлал хийнэ

2015-10-19 17:34:46

БНХАУ-ын дарга Ши Зиньпин өнөөдөр Их Британид төрийн айлчлал хийнэ. Тэрбээр Нэгдсэн вант улсад хийх энэ айлчлалынхаа үеэр Их Британи болон Европын бусад орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн эрчим хүч, худалдаа, санхүү, ачаа тээвэр, инновацийн салбарт том төсөл хэрэгжүүлэх боломж гэсэн сэдэв хөндөх нь харагдаж байна.

Ши Зиньпин айлчлалынхаа өмнө хэлсэн үгэндээ "Энэ айлчлал Хятад-Британийн цаашдын харилцаа, хөгжлийн чиг баримжааг тодорхойлоод зогсохгүй манай хоёр орны хамтын ажиллагаанд түлхэц өгч, стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрин зуунд аваачна гэдэгт найдаж байгаа"-гаа илэрхийлсэн тухай “Синьхуа” агентлаг уламжиллаа. “Хятад улс ойрын 10 жилд бусад орнуудад хийх хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж, 1.25 триллион долларт хүрнэ. Энэ нь дэлхийн улс орнуудад Хятад улстай илүү их хамтран ажиллах боломжийг нээнэ” гэж Хятадын дарга мэдэгджээ.

Энэ бүгд юуг хэлээд байна вэ гэвэл Хятадын Засгийн газар эх орны компаниудын олон улсын зах зээлд гарах эрмэлзлийг нь дэмжиж байна гэсэн үг юм. Үүнтэй уялдуулаад Лондон өөрийн санхүүгийн салбар дахь боломжоо ашиглан Хятадын санхүүгийн зах зээлийг өөрчлөн шинэчлэх үйл хэрэгт оролцож болох маш том боломж гэдгийг Хятадын удирдагч хэлж байна. Өнгөрсөн 2014 онд Хятад, Их Британийн хооронд бараа эргэлт 15.3 хувиар өсч 80.87 тэрбум долларт хүрсэн, мөн энэ жил Бээжин, Лондоны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болох тул талууд харилцааны асуудалд харилцан ойлголцолд хүрсэн нь дээр гэж зарим судлаач хэлдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Их Британид төрийн айлчлал хийнэ  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй