Шууд Chart

Шинзо Абэ тэнгисийн цэргийн парадад оролцлоо

2015-10-19 17:40:16

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын өөрөө өөрийгөө хамгаалах хүчнийхэнд хандаж, өнгөрсөн сард парламент аюулгүй байдлын шинэ хууль хэлэлцэж баталсантай холбогдуулан улс орноо хамгаалах үйл хэрэгт илүү их үүрэгтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр өчигдөр Канагава мужийн Сагами буланд болсон Японы тэнгисийн цэргийн хүчний цэргийн парадад оролцохдоо энэ тухай мэдэгдлээ. Японы тэнгисийн цэргийн хүчин 3 жилд нэг удаа ийм парад хийдэг аж.

Энэ удаа цэргийн парадад өөрөө өөрийгөө хамгаалах хүчний байлдааны 30-аад хөлөг онгоц, шумбагч завь оролцсоноос гадна АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц оролцжээ. Зөвхөн Японы эргэн тойронд гэлтгүй дэлхий дахинд байдал “ээдрээтэй” болж байгаа энэ цаг үед өөрөө өөрийгөө хамгаалах хүчин аливаа аюул заналд бэлэн байх ёстой, ямар ч тохиолдолд аль нэг улс орон аюул заналтай ганцаар тэмцэж чаддаггүйгээс үүдэж өөр улс орны хүчинтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Ноён Шинзо Абэ, Японы ард иргэд төдийгүй дэлхийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах зориг шулуудсан, сая баталсан шинэ хууль үүнд чиглэсэн гэдгийг хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ тэнгисийн цэргийн парадад оролцлоо  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-19 17:48
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй