Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургаадугаар сарын 19-ний 63 тоот тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас хэрэглэгчидтэй байгуулдаг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дөрвөн зүйл заалтад мөн өөрчлөлт орууллаа.
Өөрчлөлтийг гэрээний дэвтэрт хавсралт үүсгэн оруулж байгаа тул УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчид арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө өөрийн гэрээний дэвтэртэйгээ очиж гэрээгээ баталгаажуулна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд нь Даваа – Баасан гарагт 09-21 цаг, Бямба гарагт 10 – 16 цагийн хооронд ажиллаж байна.
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний өөрчлөлт орсон зүйл, заалтууд:
3.2.5. “Эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 4-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.” гэснийг “Эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24 цагаас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.”
3.1.3. “Хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр тухайн хэрэглэгчийг шугам, дэд станцаас бусад хэрэглэгчийг холбох.” гэснийг “Хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй.”
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд шинээр нэмэгдсэн зүйл, заалтууд:
2.2.21. “Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амь нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц цахилгааны эх үүсвэртэй байна.”;
8.11. “Тоолуур хэмжих хэрэгслийг хангагч байгууллагад мэдэгдэлгүй дур мэдэн солих, холболтыг өөрчлөх, битүүмжлэлийн 3-р лацыг оролдох, тасалсан үйлдлийг 3-аас дээш удаа үйлдсэн нь нотлогдвол нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгоно.”
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд өөрчлөлт орлоо | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.