Шууд Chart

Дорнод аймаг аюулгүйн нөөцийн өвс, тэжээлээ бүрэн бэлтгэжээ

2015-10-20 12:02:01

Дорнод аймгийн зарим сум өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. Аймгийн аюулгүйн нөөцөнд 300 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх ажил дуусчээ.  2013 оны зудаар олон тооны малаа алдаж байсан учраас энэ өвлийг өнтэй давах бэлтгэлээ малчид ч дор бүрнээ базааж байна. Тал нутагийнхан энэ өвлийг бас ирэх бичин жилийг өнтэй давахын тулд  хашаа хороогоо янзалж, битүүлж байна. Бас хадлан тэжээлээ нөөцлөх ажил нь ч үргэлжилж байгааг хэллээ.

Халх гол сумын Ялалт багийнхан хоёр жилийн өмнөх зуднаар их хэмжээний хохирол амссан. Ирэх 12-р сард өмнөх жилүүдээс ахиу хэмжээний цас орно гэсэн мэдээлэл эрт авсан. Тийм болохоор баг, сумын хэмжээнд өвс тэжээлийн нөөцөө бүрэн хангажээ. Мөн Матад сумын тухайд 65 тн өвс нөөцлөөд байгаа. Нийтдээ 4 мянган тонн өвс бэлтгэхээс 2800 тн-ыг нь хураан авчээ.

Дорнод аймагт 55650 тн өвс, үйлдвэрийн тэжээл 273 тн, гар тэжээл 195 тн,  аймаг, сумын аюулгүй нөөцөд 1131 тн өвс, 400 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Энэ энэ ажил дуусах шатандаа орсон гэж байна. Дорнод аймагт 1 сая 390 гаруй мянган толгой мал өвөлжинө. Энэ жилийн хувьд аймгийн хадлангийн гарц дундажаар нэг га-д 7 центнер орчим байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймаг аюулгүйн нөөцийн өвс, тэжээлээ бүрэн бэлтгэжээ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй