Шууд Chart

Ш.Чандмань: Гурван жүжигчин халагдлаа гээд театрын бүтээлд өөрчлөлт орохгүй

2013-09-12 16:51:09

МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар  "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноныхоо зураг авалтын ажлын үеэр УДЭТ-ын ажлаасаа халагдсан. Бид энэ талаар УДЭТ-ын менежер Ш.Чандманиас тодруулга авлаа.

-Театрын гурван эмэгтэй жүжигчин ажлаасаа халагджээ. Оронд нь жүжигчин авах уу?

-Одоогоор бол авахгүй. Ер нь бол манайх өвөл, хавар шинээр жүжигчин авдаг. Тухайн үед улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийг авдаг.
-Гурван эмэгтэй жүжигчний орон тоо дутуу байх нь төлөвлөгөөт уран бүтээлд нөлөөлөх үү?
-Тэгж ойлгож болохгүй. Энэ гурван жүжигчин халагдснаар театрын уран бүтээлд ямар ч өөрчлөлт орохгүй.  
-Тухайлбал МУГЖ У.Уранчимэг туршлагатай дунд үеийн уран бүтээлч. Түүний бүтээж байсан дүрүүдэд хэн тоглох вэ?
-Театрын уран бүтээлийн дүрүүдэд дублёр байдаг. Тэгэхээр тохирох дублёрууд дүрдээ тоглоод л явчихна.
Жүжигчин бүсгүйчүүд"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зураг авалтад явахаар хоёр өдрийн чөлөө авсан ч хуралдаа ирж амжаагүй учраас гэрээ нь цуцлагджээ. Энэ талаар СТА жүжигчин Д.Ганцэцэг “Энэ бол бидний буруу. Мэдээж хэн ч гэсэн алддаг. Харин эргээд биднийг аваач гэж гуйх нүүр үнэхээр байгаагүй. Тиймээс бид театраас төрөн гарсан жүжигчид учир театртаа бэлэг барих үүднээс өөрсдөө бие дааж уран бүтээлээ хийхээр болсон. Ингээд "Хувьсал" продакшнаар овоглож байгаагаа албан ёсоор зарлаж байна. Өдий зэрэгтээ хүргэсэн театрынхаа ахмад уран бүтээлчдэд талархлаа илэрхийлье” гэж киноныхоо нээлт дээр мэдэгдлээ.
Нийтэлсэн: Б.Баярт

Ш.Чандмань: Гурван жүжигчин халагдлаа гээд театрын бүтээлд өөрчлөлт орохгүй   
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй