Манай улсын хүн амын суурьшлын гол бүсүүдийн нэг болох Дархан хот байгуулагдаад 54 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Найрамдлын хот хэмээгдэн анх аж үйлдвэрийн бүс нутаг, ажилчин залуусын мөрөөсөл болж байсан энэ аймгаас Монгол Улсын олон алдартан төрсөн байдаг. Тус аймгийнхан 54 жилийнхээ ойн хүрээнд хүндэт 100 эрхэмээ тодруулж ном хэвлүүлсэн байна.
Найрамдлаар овоглосон аж үйлдвэрийн энэ хотыг босгоход гар бие оролцсон хүмүүсийн алдрыг мөнхжүүлж, аймаг орон нутаг, Дархан хотынхоо нэрийг улс орон даяар төдийгүй дэлхийн тавцанд гаргаж чадсан урлаг, спортын алдартнуудыг тэд энэхүү зуун эрхэм номондоо мөнхөлжээ.
Түүнчлэн аймгийн ойн баяраар Алунгуа эх болон түүний таван хүүг дүрсэлсэн хөшөөний нээлт Дархан 50 цогцолборт боллоо. Анх байгуулагдсанаасаа хойш л найрамдлын гэх тодотголтой байсан Дарханчууд эв найрамдал, хамтын хүчийг билэгдсэн Алунгуа эхийн домогт хөшөөг ийнхүү залсан байна. "Дархан нутаг" төрийн бус байгууллага ийнхүү аймгийнхаа 54 жилийн ойгоор хөшөө дурсгал, хүндэтгэлийн ном хэвлүүлснээс гадна хүүхэд залуучуудын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулжээ.
| Дархан хотын 54 жилийн ой болов | ||
| Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.