Өчигдөр Балбын дэд сайд Камал Тапа Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сушма Сваражтай Шинэ Дели хотод уулзаж, хоёр улсын хил дээр гацсан шатахуун болон бусад өргөн хэрэглээний бараа тээвэрлэсэн ачааны машинуудыг Балба руу нэвтрүүлэх асуудлаар ярилцсан байна. Камал Тапа нь Балбын гадаад хэргийн сайдын үүргийг хавсран эрхэлж байгаа юм.
Балбад батлагдсан шинэ Үндсэн хуулийг тус улсын Мадхеси угсаатныхан эрс эсэргүүцэн, жагсаал тэмцэл өдөөснөөс Энэтхэгээс бараа, шатахуун тээвэрлэсэн ачааны машинууд Балба руу орж чадалгүй гацаад байгаа юм. Балбын эрх баригчид энэ явдалд Мадхези угсаатныхантай ойр харилцаатай Энэтхэгийн Засгийн газрыг буруутган, үймээнийг улам дэврээх гэлээ хэмээн шүүмжилж байгаа бол Энэтхэг үүний хариуд үймээн тэмцлээс айсан ачааны машины жолооч нар Балбын хилээр нэвтрэхээс татгалзсанаас үүдэлтэй нийлүүлэлт зогссон гэж тайлбарлаж байна.
Хоёр орны гадаад хэргийн сайд энэ асуудлаар шийдэлд хүрэхээр зохион байгуулсан энэ удаагийн уулзалтаар Энэтхэгийн тал шатахуун тээвэрлэсэн 30 ачааны машиныг Балбын хилээр нэвтрүүлэхээр болсон байна. Хоёр тал түүнчлэн улс төрийн асуудлаарх зөрөөтэй байр сууриа нэгтгэхийн тулд яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
| Энэтхэг, Балбын гадаад хэргийн сайд нар уулзлаа | ||
| Үзсэн: 253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.