Колумбын нийслэл Богота хотод нисдэг тэрэгний осол болж, тус онгоцонд явсан нисгэгч гурван зорчигчийн хамт амиа алджээ. Боготагийн Эль Дорадо нисэх буудлаас хөөрсөн нисдэг тэрэг тус хотын баруун хойд хэсэгт орших Гуаймараль нисэх буудлыг чиглэн явах замдаа нарийн боовны дэлгүүрийн барилга дээр унаж, осолдсон байна. Ойролцоох 3 орон сууцны барилга энэ осолд өртжээ.
Ослын үеэр онгоцонд сууж явсан хүмүүсээс гадна барилгад байсан нэг хүн нас барж, наад зах нь долоон хүн гэмтэж, бэртсэн мэдээ ирээд байгаа юм. Сүүлийн гурван сарын дотор Богота хотод жижиг нисдэг тэрэгний осол 3 дахь удаагаа гарч байгаа нь энэ юм байна. Анх ийм осол наймдугаар сард гарч, гурван хүн амиа алдсан бол энэ сард мөн хурдны зам дээр нэг онгоц унаж, дахин гурван хүн нас барсан золгүй хэрэг гарсан юм.



| Колумбад нисдэг тэрэг осолдлоо | ||
| Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.