![](/uploads/201510/news/thumb/7cbfc0fb9d2ecefc50956043e1fbc0ca_x3.jpg)
Тавантолгойн Зүүн Цанхийн гэрээт олборлогч “Макмахан” компанитай байгуулсан гэрээг шинэчлэх хэлэлцээр эхлүүлсэнтэй холбогдуулан, өнгөрсөн оны наймдугаар сараас уг талбайн олборлолтыг зогсоожээ. Гэвч хэлэлцээрт ахиц гараагүй учраас “Макмахан” компани Зүүн Цанхиас гарч, олборлолтын гэрээгээ Хятадын компанид 65 сая америк доллараар шилжүүлсэн байна.
Шинэ гэрээт олборлогч Зүүн Цанхийн олборлолтыг хараахан эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ талбайгаас өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ганц ч тонн нүүрс олборлоогүй байгаа юм. Харин Цанхийн баруун талбайгаас “Монгол уурхайчин” нэгдэл гэрээгээр нүүрс олборлож байна. Он гарсаар энэ талбайгаас 3.6 сая тонн нүүрс олборложээ. Манай улс одоогоор 10 гаруй сая тонн нүүрс олборлосны 36 хувийг тус компани дангаараа үйлдвэрлэсэн гэсэн үг юм.
Зүүн Цанхийн олборлолт эхлэхгүй бол нүүрсний экспорт төлөвлөгөөндөө хүрэхгүй байх магадлалтай байгаа юм. Нөгөө талаас нүүрсний үнэ унаж байгаа нь тус компанийн санхүүд хүндрэл учруулж байгааг “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан хэлж байна. Тус компани одоо нэг тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр 26 америк доллараар худалдаж байна гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг ярилаа.
Зүүн Цанхийн олборлолт эхлэхгүй бол нүүрсний экспортын төлөвлөгөөнд хүндрэл учирна гэв | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.