Шууд Chart

Залилангийн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ

2015-10-20 14:00:44

Бусдад залилуулж эд мөнгөөрөө хохирохоос сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна.  Тухайлбал, байр түрээслүүлнэ, нүүрс хямдаар олж өгнө гэх зэргээр иргэдийг залилсан хэд хэдэн тохиолдлыг цагаагийнхан шалгаж байгаа аж. Манай иргэд хилийн чинадад ч залилан үйлдэж байна.

Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын Сөүл хотын “Монгол таун”-д бусдыг залилсан хэрэг дээр ажиллаж байна гэж ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Лхагвасүрэн хэллээ. Дээрх иргэн мөнгө гуйвуулах нэрээр одоогоор 80 орчим сая төгрөгийг бусдаас залилсан болох нь тогтоогдсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Залилангийн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй