Шууд Chart

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсаар байна

2015-10-20 14:56:15

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны 3-р хагаст 6.9 хувь болж буурчээ. Хятадын Засгийн газар энэ оны сүүл гэхэд эдийн засгийн өсөлтөө 7 хувьд барих зорилтыг тавьж байсан юм. Дэлхийд номер хоёр эдийн засагтай Хятадын Эдийн засгийн өсөлт сулрахад юу нөлөөлөөд байна гэдэгт эдийн засагчид зарим нэг тайлбарыг өгч байна.

Тухайлбал, зуны турш үргэлжилсэн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн таагүй үзүүлэлтээс үүдэлтэй дэлхийн зах зээл дээр болгоомжлол бий болсон зэрэг нь Хятадын эдийн засгийн үсрэнгүй өсөлтөд хүчтэй нөлөөлж байна. Мөн өнгөрсөн сард инфляцийн өсөлт тооцоолж байснаас суларсан ч импорт буурсан нь Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай буурах нь гэсэн болгоомжлолыг зах зээлд бий болгожээ.

БНХАУ экспортод түшиглэсэн эдийн засгаас хэрэглээнд түшиглэсэн эдийн засагт шилжихийг чармайж байгаа ч импортын огцом уналт тус улсын дотоодын эрэлт сул байгааг харуулсан юм. Гэхдээ Хятадын эдийн засгийн энэ таагүй дүр зураг бодлого тодорхойлогчдод эдийн засгийн өсөлтийг сэргээх мөнгөний бодлогоо сайжруулахад нь түлхэц болно гэж эдийн засагчдын зарим нь таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсаар байна  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй