Шууд Chart

Лондоны Биг Бен цамхагийг засахад 60 сая доллар шаардлагатай

2015-10-20 15:53:51

Лондоны алдарт Биг Бен цамхагийн цагийг засах ажилд 40 сая фунт стерлинг буюу 60 сая америк доллар зарцуулах шаардлагатай хэмээн Их Британийн парламент тооцоолж байна. 1859 онд баригдсанаасаа хойш Лондон хотын гол бэлгэ тэмдэг тус цамхаг сүүлийн жилүүдэд насжиж хуучран, өнгөрсөн наймдугаар сард л гэхэд 6 секундээр хоцроод байсан юм.

Их Британийн парламентын тооцоолсноор Биг Бенийг шинэчлэх ажлын дийлэнх төсвийг цагны зүүнд гарсан гэмтлийг засварлахад зарцуулах юм байна. Цаг болон цамхагийн засварын ажилд шаардлагатай хэмээн тооцоолж байгаа 40 сая фунт стерлингээс ердөө цагийг зогсохоос сэргийлэх ажилд л гэхэд 4.9 сая фунт стерлинг зарцуулах юм. Биг Бений засварын ажил дөрвөн сараас нэг жил хүртэл үргэлжилж магадгүй бөгөөд энэ тохиолдолд тус цамхагийн цаг түүхэндээ хамгийн удаан хугацаагаар зогсох юм байна.

Британичуудын зарим нь цаг засварлах ажилд ийм их хөрөнгө зарцуулахаар төсөвлөх нь олон нийтийн дунд томоохон маргаан дагуулна гэж үзэж байна. Гэхдээ Биг Бен цамхагийн цаг цаашид насжин хуучирч, улам хоцрох төлөвтэй байгааг харгалзан үзвэл засварын ажил зайлшгүй хийх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа юм. Биг Бен цамхагийн цагийг хамгийн сүүлд засварласнаас хойш 31 жил өнгөрч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондоны Биг Бен цамхагийг засахад 60 сая доллар шаардлагатай  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй