Шууд Chart

АНУ "Ижис" системээр тоноглогдсон хөлөг онгоцуудыг Япон руу илгээж байна

2015-10-20 16:02:39

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Японы Йокосука хотын боомтод пуужингаас хамгаалах "Ижис" системийн хамгийн сүүлийн үеийн хувилбараар тоноглогдсон сөнөөгч хөлөг онгоцыг илгээжээ. Зүүн Азийн бүс тогтворгүйжих төлөвтэй байгааг харгалзан АНУ хамгийн дэвшилтэт хөлөг онгоцуудаа тус бүсэд байрлуулах төлөвлөгөөний хүрээнд энэ сөнөөгч онгоцыг илгээсэн байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Бенфолд нэртэй хөлөг онгоц нь Йокосукад очсон "Ижис" пуужингаас хамгаалах системийн хамгийн сүүлийн үеийн загвараар тоноглогдсон 2 дахь хөлөг онгоц юм. Үүний өмнө өнгөрсөн зургаадугаар сард АНУ анх удаа энэхүү дэвшилтэт системтэй Чанселорсвилл хөлөг онгоцыг тус боомтод байрлуулсан.

Хойд Солонгосын алсын тусгалтай пуужингийн аюул занал, Өмнөд Хятадын тэнгист Хятад дэд бүтэц байгуулж байгаа зэргийг харгалзан АНУ байлдааны дэвшилтэт систем бүхий дахин нэг хөлөг онгоцоо 2017 он гэхэд Япон руу илгээхээр төлөвлөж байна. Ингэснээр Йокосука боомт дахь АНУ-ын "Ижис" системийн хуучин болон шинэчлэгдсэн загвараар тоноглогдсон хөлөг онгоцын нийт тоо 12-т хүрэх юм.

Мөн өчигдөр 150 метр урттай Бенфолд хөлөг онгоц тэнгисийн цэргийн 300 гаруй бүрэлдэхүүнтэй АНУ-ын 7-р флотын бааз байрладаг Йокосука боомтод очжээ. Хөлгийн ахмад Мишел Дэй энэ үеэр сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ АНУ, Япон холбоотон хоёр улс нь Энэтхэг-Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлоод, Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчинтэй нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ "Ижис" системээр тоноглогдсон хөлөг онгоцуудыг Япон руу илгээж байна  
Үзсэн: 2463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-10-21 12:07
Оросын эрүүн дороос Турк гар буу тулгаж Зүүн чамархайд нь Япон винтов тулгаж Баруун чамархайд нь Украйн буу тулгаж БУУЖ Өг гээд байгаам байх даа. Америкчууд
60.223.238.xxx [122.13.2.xxx] 2015-10-21 02:46
gadniihan manai medeeg vzeed hoorondoo yriltsaj bdg sh de manaihan ilvv ihiig vz bas yr
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-10-20 23:11
За чи дут Малаа.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-10-20 20:27
orosoos aizh baihgui yu daaa

Бидэнтэй нэгдээрэй