Солонгосын дайнаас хойш хоёр Солонгос, хоёр дэглэмд хуваагдаж, бие биенээсээ тусгаарлагдсан гэр бүлүүд энэ онд анх удаагаа уулзах гэж байна. Өнөөдөр эхлэх энэ уулзалтад хоёр Солонгосын нийт 200 орчим хүн дайны үеэр салж хагацсан гэр бүлийн гишүүдтэйгээ Умард Солонгосын Кымган уулын амралтын баазад уулзах юм байна.
Гэр бүлүүдийн уулзалтыг гурван өдрийн турш хоёр цагаар зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. 2014 оны хоёрдугаар сараас хойш хоёр Солонгосын харилцаа дахин хүйтэрснээс үүдэн зогссон энэ уулзалтыг сэргээхээр наймдугаар сард хоёр тал зөвшилцөлд хүрсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе АНУ-д айлчлах үеэрээ Хойд Солонгосын өдөөн хатгалгыг хянан шалгах тухай Барак Обаматай хамтарсан мэдэгдэл гаргасныг Умардын тал хүчтэй шүүмжлээд байгаа.
Гэвч энэ мэдэгдлээс шалтгаалан Умард хоёр Солонгосын гэр бүлийн уулзалтыг цуцлаагүй бөгөөд Өмнөд Солонгос цаашид ямар арга, алхам хэрэгжүүлэхийг анхааралтай ажиглах бодлого баримталж байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын нийт 65.000 гаруй иргэн Умардад үлдсэн гэр бүлтэйгээ уулзахаар хүсэлт гаргасан гэсэн албан баримт байдаг байна. Тэднээс шалгарсан ердөө 100 орчим хүн энэ удаагийн уулзалтад оролцохоор Умардыг зорьж байгаа юм.
| Хоёр Солонгосын гэр бүлүүд уулзав | ||
| Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.