Шууд Chart

Анкара хотод болсон халдлагын сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

2015-10-20 16:56:50

Энэ сарын эхээр Туркийн нийслэл Анкара хотод болсон халдлагын 2 сэжигтний нэгийг хэн болохыг тогтоосон хэмээн тус улсын эрх баригчид мэдээллээ. Турк улсад 10-р сарын 10-нд болсон тайван жагсаалын үеэр хоёр удаа бөмбөг дэлбэрснээс 102 хүн амиа алдсан юм.

Тус улсын прокурорын газраас бөмбөг дэлбэлсэн этгээд нь Юнус Эмре Алагоз гэгч болохыг тогтоосон тухай мэдээлсэн бөгөөд сэжигтэн халдлага үйлдэхийн тулд Сирээс хил даван орж ирсэн байж магадгүй гэж үзэж байна. Эрх баригчид энэхүү сэжигтнийг Исламын улс бүлэглэлтэй сүлбээтэй эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Алагоз нь Туркийн иргэн бөгөөд өнгөрсөн долоодугаар сард Туркийн Сиритэй хиллэдэг бүсийн ойролцоох Суруч дүүрэгт болсон дэлбэрэлтийг үйлдсэн гэх сэжигтний ах юм байна.

Суруч дүүрэгт болсон халдлага нь Исламын улс бүлэглэлтэй холбоотой хэмээн Туркийн эрх баригчид үзэж байгаа юм. Туркийн эрх баригчид дэлбэрэлт халдлагуудад буруутай этгээдүүдийг тогтоох мөрдлөг шалгалтын дүнд Анкарагийн халдлагад сэжиглэн 4 хүнийг баривчилж, тэдэнд байсан тэсрэх материалыг хураасан тухай мөн олон нийтэд мэдээллээ.

Тус улсын эрх баригчид мөрдөн шалгалтын явцын тухай мэдээлэхээс цааргалж байсан боловч иргэдийн хүчтэй шүүмжлэлийн улмаас тус шийдвэрээ өөрчилсөн бололтой хэмээн ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анкара хотод болсон халдлагын сэжигтнийг хэн болохыг тогтоожээ  
Үзсэн: 3363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй