![](/uploads/201309/news/thumb/b4823be27250cce3a538a7c4a81d8585_x3.gif)
Их Британийн Maplecroft судалгааны компани алан хядах ажиллагаа хамгийн их болдог дэлхийн хамгийн аюултай улсуудын жагсаалтыг гаргажээ.
Дэлхийн 198 улс тус жагсаалтад бичигдснээс алан хядах ажиллагааны нийт тоо, амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн тоог харьцуулан үзэхэд Сомали тэргүүлжээ. Мөн Maplecroft-ийн тооцоолсноор 2010 онд дэлхийн хэмжээнд 13492 хүн алан хядах ажиллагааны золиос болж, амиа алджээ.
Дэлхийн хамгийн аюултай улсуудын эхний 20 дотор Палестин, Конго, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Колумб, Алжир, Тайланд, Филиппин, ОХУ багтсан байна. Оросууд энэ үзүүлэлтээрээ Судан, Иран, Бурунди, Энэтхэг, Израиль зэрэг алан хядах ажиллагаа байнга болдог улсуудаас дээгүүр бичигдсэн байна. Харин Скандинавын хойгийн улсууд болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд хамгийн аюулгүй улсуудын тоонд оржээ. Гэхдээ Норвегид болсон алан хядах ажиллагаанаас өмнө энэхүү судалгааг гаргасныг Maplecroft онцолжээ.
Дэлхийн хамгийн аюултай улсуудын жагсаалт | ||
Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.