Шууд Chart

Канадын парламентын сонгуулийн дүн гарчээ

2015-10-21 10:40:50

Саяхан болсон Канадын парламентын сонгуулийн дүн гарчээ. Энэ удаагийн сонгуулиар өөрийнх нь тэргүүлдэг Консерватив нам сөрөг хүчний Либерал намд ялагдсан учраас тус улсын ерөнхий сайд Стивен Харпер намын даргын албан тушаалаасаа огцорсон байна. СОНИ: Тэрээр Калгари хот дах өөрийн сонгуулийн штабаас ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Сүүлийн есөн жил та бүхний ерөнхий сайд байсандаа би бахархаж байна. Энэ надад маш гайхалтай туршлага боллоо” гэж мэдэгджээ.

“Сонгуулийн дүн бидний хүлээж байснаар гарсангүй. Гэхдээ ард түмэн хэзээ ч алддаггүй. Бид та бүхний сонголтыг хүлээн авч либералуудын удирдагч Жастин Трюдо болон түүний багт амжилт хүсч байна” гэж Харпер нэмж хэлжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Либерал нам  сонгуулийн 189 тойрогт итгэлтэй тэргүүлж, Төлөөлөгчдийн танхимд олонхи болж эхлээд байгаа юм.

Ийнхүү Канадын засгийн газар 2006 оноос хойш анх удаа консерватив байхаа больж либералуудын мэдэлд шилжиж байна. Ерөнхий сайдын албанд Стивен Харперийн халааг Либерал намын удирдагч Жастин Трюдо авч, Канад улсын 23 дах ерөнхий сайд болж байгаа юм байна. Даваа гаригт болсон бүх нийтийн сонгуулиар Канадын Оттава хот дах Холбооны парламентын 338 депутатыг сонгож байгаа юм. Ерөнхий сайдыг хууль тогтоогч депутатуудын олонхийн саналаар сонгох юм байна. Зүүн төвч Шинэ Ардчилсан нам Парламентад суудалтай гуравдах улстөрийн хүчин болж байгаа нь сонгуулийн дүнгээс харагдаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын парламентын сонгуулийн дүн гарчээ  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй