Словен, Хорватын хил дээр гацаад байсан 5000 орчим дүрвэгч цагаачийн олонхийг Словен улс хилээрээ нэвтрүүлжээ. Өдөрт 2.500 орчим дүрвэгч, цагаачийг хилээрээ нэвтрүүлнэ гэсэн шийдвэрээ өөрчилж, тус улс ийнхүү үлдсэн дүрвэгч цагаачийг ч мөн хилээрээ оруулсан байна.
Хорват улс мөн умард Европыг зорин яваа олон мянган дүрвэгч, цагаачийг хилээрээ нэвтрүүлэхээр болж, Сербитэй залгаа хилээ нээсэн байна. Өчигдөр орой бороотой, хүйтэнд жиндэн хил давахыг олон цаг хүлээн зогссон дүрвэгч, цагаачдын байдал хүндэрч эхэлснээр Хорват, Словен хоёр улс ийнхүү хилийн хяналтаа сулруулж, үлдсэн дүрвэгч цагаачийг хилээрээ оруулж эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Унгар нутаг дэвсгэрээр нь дайран өнгөрөх дүрвэгч, цагаачдын урсгалыг татраах гэж өмнөд хилээ хаасны дараа Словен, Хорват улс давхар хилийн хамгаалалтаа чангатгаж, өдөрт 2500-аас илүүгүй хүн хил нэвтрүүлэхээр шийдвэрлэснээс олон дүрвэгч цагаач хоёр улсын хил дээр ирэн гацсан юм байна. Улмаар бороо орж, хүйтэнд удаан хүлээсэн дүрвэгч цагаачид зутарч эхэлснийг тусламжийн ажилчид удаа дараа анхааруулсан учраас хоёр орон өмнөх шийдвэрээ өөрчлөн, дүрвэгч, цагаачдыг хилээрээ нэвтрүүлж эхэлжээ. Энэ шийдвэр гармагц 5000 орчим дүрвэгч Словений хилээр нэвтрэн орсон бөгөөд тэдний 900-гаад нь өчигдөр оройдоо Австрийн хилийг давсан хэмээн Словенийн дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.
| Словен, Хорват улс дүрвэгчдэд "ээлтэй" хандаж эхэллээ | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.