Шууд Chart

ХСҮТ-ийн өргөтгөл ашиглалтад орвол хорт хавдраар нас барах иргэдийн тоо буурна

2015-10-21 10:56:07

Манай улсын хорт хавдраар өвчилсөн иргэдийн 70 хувь нь 3-4-р шатандаа оношлуулдгаас болж амь насаа алддаг.  Зөвхөн 2014 онд 5400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 3500 хүн нас барсан байна. Гэтэл Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй, өргөтгөлийн барилга нь таван жил дуншиж байгаа нь өвчтөнүүд цаг алдаж, өвчнөө хүндрүүлэх бас нэг шалтгаан болж байгаа юм.

Хавдар судлалын үндэсний төвөөр өөрсдөө болон ойр дотны хайртай хүнээ эмчлүүлэх гэж олон хоног, сараар ор сулрах өдрийг, хагалгааны дугаар хүлээж үзсэн ижил зовлонтой хүмүүс олон нийтийн цахим сүлжээнд нэгдэж, Хавдрын эсрэг хамтдаа группыг байгуулжээ. Эдгээр группын гишүүд мэдээлэл хийж энэхүү өргөтгөлийн барилгыг хурдан дуусгах шаардлагатай байгаа талаар хэлсэн юм. Хавдар судлалын үндэсний төв долоон хоногт 60 мэс ажилбар хийдэг. Жилд 100 мянган хүнд амбулториор үйлчилдэг байна. Монгол Улсын хүн амын тоо нэг сая байхад байгуулсан. Харин өнөөдөр гурван сая хүрчихсэн нөхцөлд өргөтгөлийн барилга үнэхээр амин чухал хэрэгцээ болсон. Хэрвээ ашиглалтад орчихвол 40 хоног хүлээдэг байсан өвчтөн 12-14 хоног л зарцуулж, хорт хавдраар амиа алдах хүмүүсийн тоо цөөрөх боломж байгаа гэж тэд үзэж байгаа аж.

Түүнчлэн өргөтгөлийн энэ  барилга ашиглалтад орчихвол ачаалал 40 хувиар буурна. Хавдартай хүмүүсийн эмчилгээнд дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглах боломж бүрдэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХСҮТ-ийн өргөтгөл ашиглалтад орвол хорт хавдраар нас барах иргэдийн тоо буурна   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2015-10-21 12:12
Хавдартай хүмүүст үзүүлэх үзүүлэх үйлчилгээ хүртээмжтэй болох нь үнэн байх. Харин нас барах явдал буурах нь юу л бол доо. Оношлогооны эрт оройгоос их хамаардаг шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй