Японы Фукушима Дайчи атомын цахилгаан станцын ойр орчмыг цэвэрлэхэд оролцсон ажилтан цацрагт хордсоны улмаас хорт хавдраар өвчилжээ. Энэ мэдээллийг тус улсын Хөдөлмөрийн яамнаас баталгаажуулсан байна. 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй цунамигийн улмаас Фукушима Дайчи атомын цахилгаан станцын хөргөлтийн системд саатал гарч, улмаар устөрөгчийн дэлбэрэлт болсон юм.
Харин ослын дараа тус атомын цахилгаан станцын ойр орчмыг нөхөн сэргээх, цацраг идэвхт бохирдлыг цэвэрлэхэд оролцсон ажилтан цацрагт хордсоны улмаас цусны цагаан бөөмийн хорт хавдраар өвчилсөн нь тогтоогдсон байна. Фукушима Дайчи атомын цахилгаан станцын толгой компани болох Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр 44 мянга орчим ажилтан станцын ойр орчмыг цэвэрлэх ажилд оролцсон байдаг. Японы Засгийн газар эдгээр ажилтнуудад нөхөн төлбөр олгохоор болсон юм байна.
| Цацрагт хордсоны улмаас хорт хавдраар өвчилжээ | ||
| Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.