Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод Их Британиас ирсэн загвар зохион бүтээгч Дебби Вингхем хэмээх эмэгтэй дэлхийн хамгийн үнэтэй хувцсыг урласан байна. “Абай” гэж нэрлэдэг лалын ертөнцийн эмэгтэйчүүдийн уламжлалт гадуур хувцас нь 17.6 сая ам.доллараар үнэлэгджээ. Сайн чанарын ноос, торгоор урласан энэхүү хувцсыг хамгийн уран хээ угалз болон хоёр мянган ширхэг ховорд тооцогддог улаан өнгөтэй очир алмаазаар чимэглэгдсэн байна. Нийтдээ найман сая гаруй ам.долларын өртгөөр бүтжээ.
Хамгийн үнэтэй хувцас | ||
Үзсэн: 2054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.