ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Наришкин тэргүүтэй төлөөлөгчид сууж явсан зорчигч тээврийн онгоцтой цэргийн онгоц нь хэтэрхий ойрхон зөрлөө гэсэн үндэслэлээр Францын Элчин сайдыг дуудаж тайлбар шаардсаныхаа төлөө дипломат шугамаар уучлалт гуйсан байна.
Оросын Гадаад хэргийн яам Швейцари улсад чуулга уулзалзалтад оролцох Оросын өндөр дээд албаны төлөөлөгчдийг тээвэрлэж явсан зорчигч тээврийн онгоцтой Францын агаарын хүчний онгоц мөргөлдөх шахам зайнд зөрж өнгөрсөн гэсэн мэдээллийг хөлгийн багийнхнаасаа авсан. Үүний дараа Францын Элчин сайдыг дуудаж, үүнд тайлбар шаардсан. Гэвч мэдээллийг дахин нягталсны дараа Оросын онгоц Францын онгоц бус Швейцарийн агаарын хүчний онгоцтой хэтэрхий ойрхон зөрсөн болохыг тогтоож, улмаар Францын талаас уучлалт гуйжээ.
Нэгэнт Швейцарийн онгоц болохыг тогтоосон учраас Швейцарийн талаас албан ёсны тайлбар хүлээж байгаа гэдгээ Москвагийн эрх баригчид мэдэгдэж байна.
| ОХУ Францаас уучлал гуйв | ||
| Үзсэн: 2497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.