Өнгөрсөн 2014 онд Увс аймаг 2.5 сая толгой мал тоолуулсан. Хаврын мал төллөлтөөр нэг сая орчим төл хүлээн авсан гэсэн мэдээ байдаг. Урьдчилсан мэдээгээр Увс аймагт гурван сая шахам мал өвөлжих төлөвтэй байгаа юм. Иймээс мал аж ахуйн өвлийн бэлтгэлийг хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Хавар, зуны улиралд бороо хур бага байснаас гандуу зусаж, намаржсан Увс аймгийн хувьд газар нутгийн 80 гаруй хувь нь хуурайшилттай, өвсний гарц муу байгаа юм. Цаг агаарын энэ таагүй байдал хэцүүхэн өвлийн дохио болж байна. Нөгөө талаас хонин жилийн өвөл ажрахгүй ээ. Бичин жилийн хавар хатуухан байх вий хэмээн малчид болгоомжилж байна. Улаангомоос 20 гаруй км-т орших Долоодой хэмээх газар ихэвчлэн бод малтай айлууд өвөлждөг. Эдгээр айлын хувьд бэлчээр хомс учраас хадлан тэжээлийн хүчээр өвлийг давдаг хэмээн малчин Г.Жаргал ярилаа.
Увс аймаг 10967 малчин өрхтэй. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчид 50100 тонн өвс бэлдэх ёстой. Өвс тэжээлийн гарц муу байснаас малчид 35667 тонн өвс хадаж авчээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 245.7 тонн өвс, 102.4 тонн тэжээл бэлтгэн нөөцөлжээ. Увс аймаг 2013 оноос эхлэн аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг бэд буюу царгасаар бэлтгэж нөөцөлдөг болсон байна.
| Увс аймаг “Өвөл өнжихгүй” аян зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.