Шууд Chart

Грект очсон цагаач дүрвэгчийн тоо хагас саяд хүрчээ

2015-10-21 16:33:41

Энэ онд Грек улсад очсон цагаач дүрвэгчийн тоо хагас саяд хүрсэн тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мэдээлжээ. Өвлийн улирал ойртож байгааг харгалзан энэ тоо өсөх хандлагатай байгааг тус газраас мөн анхааруулсан байна. Энэ он гарснаас хойш Ойрхи Дорнод, Африкаас 650 мянга гаруй дүрвэгч цагаач Европт очсон байна. Тэдгээрээс 500.000 гаруй нь Европын бусад нутагт хүрэхээр Грекийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрчээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд коммиссарын газраас мэдээлснээр Зүүн Европын зарим орон хилээ хаах, хилээр нь нэвтрэх дүрвэгч цагаачдын тоонд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан нь Грект очих цагаач дүрвэгчдийн тоо өсөхөд нөлөөлсөн юм байна. Түүнчлэн цагаач дүрвэгчид өвөл болохоос өмнө Европт хүрэхээр яаравчилж байгаа нь ч энэ тоо өсөхөд нөлөөлжээ.

Ийнхүү дүрвэгсдийн урсгал тасрахгүй улам ихсэж байгааг харгалзан Европын холбоо болон тус холбооны гишүүн орнууд өнгөрсөн сард хэлэлцэн тохирсончлон дүрвэгсдийн түр хорогдох байр байгуулж, дүрвэгч цагаачдыг хүлээн авах нөхцөлийг нэн даруй сайжруулах хэрэгтэй байгааг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грект очсон цагаач дүрвэгчийн тоо хагас саяд хүрчээ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй