Шууд Chart

Архангай аймгийн гурван суманд ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо

2015-10-21 16:39:09

Хот, хөдөөгийн ялгааг арилгаж, хүүхэд багачуудыг зөв дадал, соёлд сургах эрүүл орчинг бий болгох зорилгоор Архангай аймгийн гурван суманд ариун цэврийн байгууламжийг ашиглалтад орууллаа. "Дэлхийн Зөн" Олон улсын байгууллагын "Хөдөөгийн усан хангамж, ариун цэврийн байгууламж”  төслийн хүрээнд Мобиком корпораци, Архангай аймгийн ЗДТГ хамтран 2015 онд Булган, Хайрхан, Батцэнгэл сумын төвд тус бүр нь 120 орчим сая төгрөгийн өртөгтэй ариун цэврийн байгууламжийг ашиглалтад орууллаа.

Бүтээн байгуулалтын 30 хувийг тус сумын орон нутгийн хөгжлийн сангаас, үлдсэн санхүүжилтийг ДЗОУБ, Мобиком корпораци хамтран гаргаж буй ажээ. Энэхүү төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил долоон аймгийн 16 сумтай хамтран халуун, хүйтэн ус, душ бүхий ариун цэврийн байгууламжийг барьж гүйцэтгээд байгаа юм.

2017 он хүртэл хэрэгжих уг төсөлд аймгийнхаа бүх сумыг хамруулах хүсэлтээ аймгийн удирдлагууд төсөл санаачлагчдад уламжлаад байгаа ажээ. Булган суманд баригдсан ариун цэврийн байгууламжийг сургуулийн харьяанд бүртгэж байгаа юм байна. 24 цагийн турш ажиллагаатай байлгаж, зүй зохистой, ариг гамтай удаан жил ашиглахыг төсөл хэрэгжүүлэгчид сургуулийн удирдлагуудад анхааруулж байлаа.

Түүнчлэн хот, хөдөөгийн ялгааг арилгаж, хүн хүнээ хүндлэх, эрүүл тав тухтай орчинд амьдрах хамгийн энгийн алхам бол ариун цэврийн өрөөнөөс эхэлдэг. ОО гэж хүлээж авахаасаа урьтаад соёлын нэг хэмжүүр хэмээн нутгийн иргэд талархан хүлээж аваасай хэмээн төслийн багийнхан хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймгийн гурван суманд ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй