Энэтхэгийн Шинэ Дели хотноо бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг олон нийт жагсаж байна. Өнгөрсөн 7 хоногт 2 болон 5 настай хоёр охиныг хүчирхийлсэн хэрэг тус улсад гарч, олныг цочирдуулсан юм.
Хоёр настай охиныг хүчирхийлсэн хэрэгт 17 настай хоёр хүүг сэжиглэн цагдаа нар баривчлаад байгаа юм байна. Түүнчлэн 5 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт түүний гэртэй ойролцоо амьдардаг байсан 3 эрэгтэйг сэжигтнээр татжээ. Энэтхэгт бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг ийнхүү ойр ойрхон гарах болсныг эсэргүүцсэн эмэгтэйчүүд, тэдгээрийн дунд тус улсын сөрөг хүчнийг дэмжигчид, мөн бага насны хүүхдүүд жагсаал зохион байгуулсан байна.
Тэд охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажил дутмаг байна хэмээн Энэтхэгийн засгийн газрыг шүүмжилцгээж байна. Гудамж талбайд хяналтын камер дутагдалтай, мөн хэв журам сахиулах, хүчингийн хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн хүн хүч хангалтгүй байгаа гэх асуудлыг жагсагчид гарган тавьсан байна. Өнгөрсөн жил Энэтхэгт нийт 33,700 орчим хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2013 оныхоос 9 хувь өссөн үзүүлэлт юм байна. Харин эдгээр хэргийн 1,800 гаруй нь Шинэ Дели хотод гарчээ.
| Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг жагсаал боллоо | ||
| Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.