Шууд Chart

Гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амь насаа алджээ

2015-10-21 16:53:32

2015 оны эхний 9 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амиа алдаж, 309 хүүхэд гэмтэж, бэртсэн гэсэн харамсалтай баримтыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас дэлгэлээ. Улсын хэмжээнд сүүлийн 9 сард гарсан гэмт хэргийн 65 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.   

Зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд, өндрөөс унах, усанд живэх, гал түймэрт өртөх, мориноос унах зэрэг тохиолдлоор 9 хүүхэд нас барж, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж 1 хүүхэд, санамсар болгоомжгүй үйлдсэн хэргийн улмаас 6 хүүхэд амиа алджээ. Ийнхүү хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаа нь эцэг эх, асран халамжлагч, томчууд хуулиа биелүүлдэггүй, хариуцлага сул байгаатай шууд холбоотой гэж ахлах байцаагч н.Ариунтуяа ярилаа.

Нийслэлийн хэмжээнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 27 хувиар, хүчингийн гэмт хэрэг 11 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэргийн тоо ийнхүү өсөхөд архи хамгийн их нөлөө үзүүлдэг. Өнгөрсөн шөнө гэхэд нэг хүн архи ууж осгож нас барсан байдалтай олдсон тухай ахлах мөрдөн байцаагч  н.Баясгаланбат хэлж байна.   

Өнгөрсөн 9 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 13500 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэг үйлдэгчдийн 52 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд эзэлж байгаа бол 5.4 хувийг оюутан залуус үйлджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амь насаа алджээ  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй