Улсын хэмжээнд ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны бүсчилсэн таван төвийг байгуулахаар болсон байна. Эхний ээлжийн эмчилгээ сувилгааны төв ирэх 12 дугаар сард ашиглалтад орно. Дунджаар тус бүр нь 400 орчим ахмад настан хүлээн авах чадалтай төвүүдийг байгуулахаар төлөвлөжээ. Ахмадуудын эрүүл мэндийг сайжруулахад бүсчилсэн эмчилгээ сувилгааны төвүүд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж салбарын сайд нь үзэж байна. Батсүмбэрийн ахмадын асрамжийн газар буюу Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийг өргөтгөж, 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ ярьж байна.
| Ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны таван төв байгуулна | ||
| Үзсэн: 398 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.